Бизнес Хөгжил Сурталчилгааны академи

Sunday, August 14, 2016

‎Зар сурталчилгааны сэтгэл зүй ба далд сурталчилгаа‬


Хүмүүс яагаад тамхи, архи, эм, кола, чипсийг эрүүл мэндэд хортой гэдгийг мэдсээр байж худалдан авсаар, борлуулалт өссөөр, зах зээл дээр оршин байсаар бүр шинэ шинэ төрлүүд гарсаар байдаг вэ?
Рекламны түүхэнд далд хэлбэрийн сурталчилгааг ашиглаж эхэлсэн нь энэ мэт бүтээгдэхүүнийг оршин амьдрах үүд хаалгыг нээсэн гэхэд болно.
Заримдаа хүн өөрөө ч мэдэлгүй төрөлхийн далд ухамсраараа аливаа сурталчилгааны мэдээллийг хүлээж авдаг.
"Бид салбартаа тэргүүлэгч " гэсэн текст хүний оюун ухаанд яг тэр чигээрээ тийм юм байна гэсэн ойлголтоор хоногшдог.
Тэгвэл тамхин дээр жишээ татъя: " Тамхи таны амьдралын дайсан, үр удмыг сөнөөнө" гэгчлэн сөрөг талаас нь асар муухай, жигшмээр байдлаар ухуулсан уриа, зурагт хуудас байдаг ч хэрэглэгч түүнийг хараад "аан нээрээн тийм л дээ, яасан муухай юм бэ, ер нь гарнаа" гэж тэрхэн зуур бодох боловч хэзээч орхиж чаддаггүй бөгөөд эмэгтэйчүүд гоо сайхны бүтээгдэхүүн сонгодог шиг л нэртэй брэнд, чанартайг нь хайсаар л байдаг.
Яагаад тэр тамхи болгон дээр байдаг сөрөг мэдээлэл үр дүнгээ өгөхгүй байна вэ?
Мэдээж өгөхгүй. Учир нь тэр бол хүний далд ухамсарт нөлөөхийг оролдож, өдөөж байдаг ‪#‎ДАЛД_СУРТАЛЧИЛГААНЫ_ХЭЛБЭР‬ юм.
"Нэгэн жишээ татахад өвөө маань 1930-аад оны хүн.15 настайгаасаа эхлэн 40 гартлаа тамхи татсан.Нэг л өдөр би тамхинаас гарлаа гэж хэлээд 83 насалтлаа түүнээс хойш 1 ширхэг ч тамхи татаагүй юмдаа. Үүнээс харахад тамхи бол зүгээр л таны ухамсар, сэтгэл зүйн хувьд ямар ч нөлөөнд автахааргүй ‪#‎дархан‬ байх тухай асуудал"
Жич: Үүгээр бид тамхийг сурталчлах гэсэнгүй.Харин худалдаачид, үйлдвэрлэгчид, рекламистууд ийм хэлбэрийн сурталчилгаар дамжуулан таны сэтгэл зүйд нөлөөлсөөр байдгийг ойлгуулахыг хүслээ.
‪#‎BDAAcademy‬






No comments:

Post a Comment